Saturday, April 7, 2018

Дуу хөгжим ба түүний ач тус

Дуу хөгжим ба түүний ач тус Дуу авиаг цаг хугацааны хэмнэлтэйгээр зохион байрлуулсан урлагийг хөгжим гэдэг. Хөгжмийн үндсэн элементүүдэд өнгө (аялгуу болон гармон), хэмнэл (темпо, метер) динамик, өтгөн, шингэн гэсэн элементүүд багтдаг. Улс орон, соёлуудын хувьд хөгжмийн талаарх ойлголт нь ялгаатай байдаг. Хөгжмийг төрөл, жанр болгон хуваан ангилж болдог. Хөгжмийг олон янзаар тодорхойлдог. 20-р зууны хөгжмийн зохиолч Жон Кейж (John Cage) "Шуугиан гэж байдаггүй, гагцхүү аялгуу л гэж бий" хэмээн тодорхойлсон байна Хүн бүрийн сонирхдог хөгжмийн урсгал, төрөл адилгүй. Харин хөгжим таныг илүү ухаалаг, хүчирхэг болгох тэр ч 11 бүү хэл амьдралыг тань аврах чухал нөлөөтэй гэдгийг мэдэх үү? Энэ сэдвээр McGill их сургуулийн сэтгэл судлалын профессор, анагаах ухааны доктор Даниел Левитин хийсэн олон жилийн судалгаагаараа нотолжээ. Ямар үеүүдэд хөгжим сонсож, эерэг нөлөөлөлийг нь хэрхэн өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх тухай доорх зөвлөгөөг хүргэж байна. Хөгжим сонсох нь таны… 1.Өглөө сэрэх үед… Японд хийгдсэн судалгаагаар дуг хийснийхээ дараа хөгжим сонссон хүмүүс хөгжим to сонсоогүй нэгнээс илүү эрч хүчтэй, сэргэг байсан байна. Өглөө сэрэхдээ өндөр хэмнэлтэй, цоглог дуу сонсох нь тархин дах мэдрэлийг эсүүдийг сэрээж, тархины үйл ажиллагааг хөдөлгөөнд оруулж таныг эрч гайхалтай өдрийг эхлүүлэх хүчтэй болгох болно. Энэ арга миний хувьд өглөө эрт сэрхийг зуршил болгоход бүрэн нөлөөлсөн юм. Харин таны хөгжмийн сонголт ямар ч байж болно. Миний зүгээс “Jazz” хөгжмийг санал болгож байна. Хамгийн эрч хүчтэй, сайхан сэтгэгдэл төрдөг шүү. 2. Жолоо барих үед… Ихэнхи хүмүүс жолоо барьж байхдаа машиндаа фм, cheap nba jerseys радио сонсож явдаг. Магадгүй шинэ мэдээ мэдээлэл авах нь хэрэгтэй байж болох ч дуу сонсож явах нь илүү дээр хэмээн Австралийн эрдэмтэд санал болгодог байна. Машиндаа дуу сонсход танд чихэвч хэрэггүй бөгөөд зөвхөн жолоо барихдаа анхаарлаа хандуулдаг эерэг нөлөөтэй. Ядаж л Улаанбаатар хотын энэ их түгжрэлд бухимдахгүй шүү дээ. Жолоо барьж байхдаа хэт хэмнэлтэй эсвэл хүнд рок сонсоход жолооны хурд нэмэгдэх, улаан гэрлээр явах зэрэг асуудлууд гарах шалтгаан болдог тул аль болох сонгодог рок, инди, Броадвэй төрлийн хөгжмийг сонгож сонсохыг зөвлөе. Дууны хэмнэл хурдан байх тусам таны хурд нэмэгдэнэ. 3.Ажлын бүтээмжинд… Грекийн үеийн хүн төрөлхтөний түүхэнд дуу хөгжим нь ажилчдыг илүү идэвхитэй ажиллуулах тулгуур болж байв. харин өнөөдрийн нийгэмд хүмүүс өөрийн сонгосон дуртай дуугаа сонсож ажиллах нь тэдний бухимдлыг бууруулж, идэвхийг нэмэгдүүлж, амраадаг байна. Харин анхаарлаа ажилдаа төвлөрүүлэх шаардлагатай уншиж, бичих зэрэг ажилтай оффисын ажилчдад энэ тийм ч тохирох арга биш cheap nba jerseys бөгөөд биеийн хөдөлгөөнийчаддаг ажил хийхэд таны бүтээмжинд ихээхэн тус болно. 4.Дасгал Makeup: хөдөлгөөн хийхэд… Фитнессд явдаг, өглөө оройдоо гүйдэг залуус дуу хөгжим сонсож хичээллэх ямар үр дүнтэй байдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Харин хэн нэгэн хамтрагчтайгаа хичээллэдэг залууст зөвлөхөд бэлтгэлийнхээ үеэр өндөр хэмнэлтэй дуу хамтрагчаас чинь илүү дэм болно гэдэгт итгэлтэй байж болно. Английн Brunel их сургуулийн спортын сэтгэл судлаач Costas Karageorghis амьд хөгжмийн хэмнэлд марафон гүйлтийн тэмцээн зохиожээ. Үр дүнд нь тамирчид бага хэмнэлд удаан гүйж, хөгжмийн хэмнэл нэмэгдэх тусам хурдан гүйж байгааг тогтоожээ. Хөгжим сонсож хичээллэнэ гэдэг “хэцүү” байхаас илүү “хөгжилтэй” байх болно. 5.Эрүүл мэндэд… АНУ-ийн эрүүл мэндийн сэтгүүлд “Хөгжмийн урлагаар хүнийг эдгээх нь хамгийн үр дүнтэй” хэмээн дурдсан байна. Тайвшруулах хөгжмийг хорт хавдартай өвчтөнд өдөрт 20 минут сонсуулахад өвчтөний дархлаа сайжирч, зүрхний цохилт удааширч хөгжим сонссоноос 1 цагийн дараа тэдний хүчилтөрөгчийн эрэлт илт багассан байна. Мөн Мэрилэндийн их сургуулийн судалгааны х?рсэн үр дүнд сайхан дурсамж сэргээх хөгжим сонсход баяртай байсан үеийг санагдуулж цусны эргэлтийг 26%-иар нэмэгдүүлдэг байна. Найрал дуу дуулах, сонсход дархлаа сайжирч, cheap jerseys тайвширдаг байна.

No comments:

Post a Comment

зөвлөгөө

Антибиотекийн зохистой хэрэглээ

Антибиотекийн зохистой хэрэглээг сурталчлах Дэлхийн долоо хоног 2015 оны 11 сарын 16-22-ны өдрүүдэд өрнөж байна. Тус үйл явдалтай холбогдуул...