Thursday, April 5, 2018

зөөлөн эмийн хэлбэр

Зөөлөн эмийн хэлбэр


Гадаад шинж чанараараа өтгөн бөгөөд зөөлөн байдалтай гадуур хэрэглэгддэг  эмийн хэлбэрүүдийг зөөлөн эмийн хэлбэр гэнэ
Зөөлөн эмийн хэлбэрт тосон түрхэц /unguentum/, өтгөн тос /pasta/, лаа /suppostorium/, гоюу /emplastrum /хамаарагдана.
Тосон түрхэц-unguentum
Гадуур арьс,салст бүрхэвч шарханд түрхэж хэрэглэдэг өтгөвтөр, тосорхог зөөлөн эмийн хэлбэрийг тосон түрхэц гэж нэрлэнэ.-гэдэг үг нь түрхэх гэсэн утгатай латин үг юм аа. Тосон түрхэц нь гадна байдлаараа гахайн өөхтэй төстэй,түрхэхэд наалдамхай, хүний биеийн дулаанд хайлдаг,арьсыг зөөлрүүлж үйлчилдэг. Гадна байдлаараа тосон түрхэц нь зөөлөн, өтгөн, нягт, тогтвор муутай байх ба хэлбэр дүрсээ алддаг байдлаараа хатуу бие, шингэнээс ялгаатай. Тосон түрхцийн дисперсийн онцлог нь өтгөн унжралдсан шинж чанартай байдаг тул түүний уусдаггүй хатуу дисперсийн фазынх  нь хэсгүүд ялгарахгүй байдгаараа шингэн эмийн хэлбэрээс ялгагдана. Тосон тшрхэц нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн түүхтэй эртний эмийн хэлбэр бөгөөд манай тооллоос 2500-3000 жилийн өмнө тосон түрхцийг хэрэглэж байсан ба Гиппократ, Гален, Авеценна үэрэг эрдэмтэд өргөн хэрэглэж байжээ. Орчин шеийн анагннх ухаанд тосон түрхэц нь өөрийн байр суурийг алдалгүй  чухал үүргийг гүйцэтгэсээр байна. Тосон түрхцийг хэрэглэх байдал, эмчилгээний үйлдэл болон консистенц, дисперсийн системийн төрөл, суурь бодисын төрлөөр нь ангилна.    

No comments:

Post a Comment

зөвлөгөө

Антибиотекийн зохистой хэрэглээ

Антибиотекийн зохистой хэрэглээг сурталчлах Дэлхийн долоо хоног 2015 оны 11 сарын 16-22-ны өдрүүдэд өрнөж байна. Тус үйл явдалтай холбогдуул...