Ariun Khsln
Огт танихгүй хүн ч таньд аз жаргалтай байх хэдэн хором бэлэглэсээр байгаа.
Thursday, April 26, 2018
Антибиотекийн зохистой хэрэглээ
Антибиотекийн зохистой хэрэглээг сурталчлах Дэлхийн долоо хоног 2015 оны 11 сарын 16-22-ны өдрүүдэд өрнөж байна. Тус үйл явдалтай холбогдуулан дараах зөвлөмжийг олон нийтэд сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.sdadas
Антибиотикийг хэдийд хэрэглэх вэ?
Антибиотик нь нянг устгах үйлдэлтэй эмийн бэлдмэл бөгөөд төрөл бүрийн нянгаар үүсгэгдсэн өвчний үед эмчийн зааврын дагуу туйлын болгоомжтой хэрэглэх шаардлагатай тул хэн нэг хүний зөвлөснөөр болон өөрөө дур мэдэн бүү хэрэглээрэй. Харин зөвхөн эмч зөвлөсөн тохиолдолд эмийн сангаас зөвхөн жороор авч хэрэглэж байх ёстой.
Антибиотикийг жороор хэрэглэхийн ач холбогдол нь юу вэ?
Антибиотикийн нэр төрөл маш олон, өвчин үүсгэгч нянгаас хамааран хэрэглэх заалт нь ч янз бүр байдаг. Өөрт тохирох антибиотикийг жирийн хэрэглэгчид тэр бүр оновчтой сонгож чаддаггүй. Иймээс эмчид хандаж жор бичүүлснээр таны өвчинд тохирох антибиотикийг зөв сонгож өгөх болно. Үүнээс гадна ямар тунгаар өдөрт хэдэн удаа, хэд хоног хэрэглэх, хоол ундтай хэрхэн зохицуулахыг зааж өгнө. Эмчийн зааврын дагуу зөв хэрэглэснээр таны өвчин бүрэн эдгэрэх болно.
Антибиотикийг буруу хэрэглэвэл:
Хүний биед орсон өвчин үүсгэгч нян антибиотикийн нөлөөнөөс өөрийгөө хамгаалахын тулд үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Хэрвээ антибиотикийг буруу хэрэглэвэл өвчин үүсгэгч нян тухайн антибиотикт дасан зохицож тэсвэртэй болохоос гадна өөр ямар ч антибиотикоор эмчлэгдэхгүй нян үүсгэдэг.
Антибиотикийг хэрэглэх заалтгүй өвчний үед хэрэглэвэл өвчний шинж тэмдгийг бүдэгрүүлж, оношлоход төвөгтэй байдлыг бий болгодог. Үүнээс гадна өвчин архагшихад хүргэнэ.
Антибиотик нь зөвхөн өвчин үүсгэгч нянг устгаад зогсохгүй, хүний биед амьдардаг ашигтай нянгуудыг устгаснаар мөөгөнцөр, вирус гэх мэт бусад төрлийн бичил биетэн үржих боломжийг бүрдүүлдэг байна.
Антибиотикийг эмчийн хяналтанд хэрэглэх шаардлагатай бөгөөд түүнийг хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах болон харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож, эмчид даруй мэдэгдэх хэрэгтэй. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл дахин хэзээ ч энэ антибиотикийг хэрэглэж болохгүй.
Антибиотикийг заасан хугацааны турш гүйцэд хэрэглэхгүй өвчний зовиур арилмагц хэрэглэхээ боливол эмчилгээ дутуу хийгдэж, өвчин үүсгэгч нян дасан зохицож, тухайн антибиотикт дасалтай болдог. Зарим антибиотик хортой гаж нөлөө буюу харшил өгдөг. Хэрэв та аль нэг бүлгийн антибиотикт харшилтай бол тухайн бүлэгт багтах бусад антибиотикт бас харшилтай байх магадлалтай. Гентамицин, канамецин, стрептомицин, эритромицин, кларитромицин зэрэг антибиотикуудыг удаан хугацаагаар болон өндөр тунгаар хэрэглэхэд сонсголд муугаар нөлөөлдөг байна.
Антибиотикийн дасал гэж юу вэ?
Антибиотикийг бага тунгаар удаан хугацаагаар эсвэл эмчилгээний үргэлжлэх хугацааны турш бүрэн хэрэглэхгүй дутуу орхисноос антибиотикийн дасал үүсдэг.
Антибиотикийг эмчийн зааваргүй, өөрөө дур мэдэн буруу хэрэглэх нь антибиотикийн дасалтай болох гол шалтгаан болдог. Хэрвээ ямар нэг антибиотикт дасалтай болсон бол танд зөвхөн тэр антибиотик төдийгүй түүний адил үйлдэлтэй бусад антибиотик ч үйлчлэхгүй болох аюултай.
Антибиотикийг зөв хэрэглэхийн тулд:
Манай иргэдийн дунд антибиотикийг буруу хэрэглэх нь түгээмэл байдаг. Тухайлбал, өвчин тусмагц хурдан эдгээхийн тулд, мөн ханиад томууны үед хэрэглэх нь нэлээд түгээмэл байдаг. Гэтэл антибиотик нь бүх өвчнийг эдгээдэггүй. Учир нь өвчний үүсгэгчид нь янз бүр байдаг бөгөөд антибиотик нь зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчнийг анагаадаг. Харин ханиад томуу нь вирүсээр үүсгэгдсэн байдаг тул антибиотик нь энэ өвчнийг эдгээдэггүй.
Антибиотикийг хэрэглэхдээ дараах зарчмыг баримтална уу. Үүнд :
Антибиотикийг хэрэглэхийн өмнө та өөрт тохирох антибиотикийг зөв сонгоход эмчид туслахын тулд “антибиотикийн мэдрэг чанар”-ыг үзүүлсэн байх шаардлагатай. Жоронд бичсэн антибиотикийг эмчийн заасан тунгаар, тогтмол цагт, тогтоосон хоногийн турш гүйцэд хэрэглэх шаардлагатай. Антибиотикийг хэрэглэж эхэлсний дараа хэдийгээр халуурах болон халдварын бусад шинжүүд арилсан ч эмчийн зөвлөсөн хоногийн турш үргэлжлүүлэн хэрэглээрэй.
Хэрвээ ямар нэгэн антибиотик танд таардаггүй бол эмчид үзүүлэхдээ заавал мэдэгдэх хэрэгтэй. Эмчилгээ эхлэхийн өмнө тохирох антибиотикийг зөв сонгох боломжийг бүрдүүлэхийн тулд “антибиотикийн мэдрэг чанар”-ыг урьдчилан үзүүлж, өөрт тохирох антибиотикийг мэдсэн байх шаардлагатай.
Антибиотик хэрэглэх үед арьс улайж тууралт гарах, загатнах, амьсгал давчдах зэрэг харшлын ямар нэг шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчдээ даруй мэдэгдэх нь зүйтэй. Үүнээс гадна энэ антибиотикийг дахин хэзээ ч хэрэглэж болохгүй. Учир нь энэ антибиотик таньд таарахгүй байна гэсэн үг бөгөөд эмнэлгийн тусламж яаралтай авахгүй бол амь насаа ч алдах аюултай. Энэ эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрвээ урд нь ямар нэг антибиотикийг хэрэглэхэд дээрх шинж тэмдэг ажиглагдаж байсан бол энэ талаар эмчид үзүүлэхдээ урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.
Зарим антибиотик сонсгол, харааны мэдрэл гэмтээх, элэг, бөөр хордуулах болон ургийн гаж хөгжил үүсгэх зэрэг хортой нөлөө үзүүлдэг тул ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Жнь: гентамицин сонсголын мэдрэлийг гэмтээхээс гадна бөөрөнд хортой нөлөө үзүүлнэ.
Ципрофлоксацин эхийн сүүгээр дамжин хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг тул хөхүүл эхэд хэрэглэхийг хориглодог. Ихэнх антибиотикийг хооллохоос 30-60 минутын өмнө хэрэглэдэг боловч заримыг нь хоолны дараа хэрэглэдэг тул тухайн эмчийн жор болон эмийн заавраас харж зөв хэрэглэх хэрэгтэй.
Wednesday, April 11, 2018
Saturday, April 7, 2018
Дуу хөгжим ба түүний ач тус
Дуу хөгжим ба түүний ач тус
Дуу авиаг цаг хугацааны хэмнэлтэйгээр зохион байрлуулсан урлагийг хөгжим гэдэг. Хөгжмийн үндсэн элементүүдэд өнгө (аялгуу болон гармон), хэмнэл (темпо, метер) динамик, өтгөн, шингэн гэсэн элементүүд багтдаг. Улс орон, соёлуудын хувьд хөгжмийн талаарх ойлголт нь ялгаатай байдаг. Хөгжмийг төрөл, жанр болгон хуваан ангилж болдог. Хөгжмийг олон янзаар тодорхойлдог. 20-р зууны хөгжмийн зохиолч Жон Кейж (John Cage) "Шуугиан гэж байдаггүй, гагцхүү аялгуу л гэж бий" хэмээн тодорхойлсон байна
Хүн бүрийн сонирхдог хөгжмийн урсгал, төрөл адилгүй. Харин хөгжим таныг илүү ухаалаг, хүчирхэг болгох тэр ч 11 бүү хэл амьдралыг тань аврах чухал нөлөөтэй гэдгийг мэдэх үү?
Энэ сэдвээр McGill их сургуулийн сэтгэл судлалын профессор, анагаах ухааны доктор Даниел Левитин хийсэн олон жилийн судалгаагаараа нотолжээ. Ямар үеүүдэд хөгжим сонсож, эерэг нөлөөлөлийг нь хэрхэн өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх тухай доорх зөвлөгөөг хүргэж байна. Хөгжим сонсох нь таны…
1.Өглөө сэрэх үед…
Японд хийгдсэн судалгаагаар дуг хийснийхээ дараа хөгжим сонссон хүмүүс хөгжим to сонсоогүй нэгнээс илүү эрч хүчтэй, сэргэг байсан байна. Өглөө сэрэхдээ өндөр хэмнэлтэй, цоглог дуу сонсох нь тархин дах мэдрэлийг эсүүдийг сэрээж, тархины үйл ажиллагааг хөдөлгөөнд оруулж таныг эрч гайхалтай өдрийг эхлүүлэх хүчтэй болгох болно. Энэ арга миний хувьд өглөө эрт сэрхийг зуршил болгоход бүрэн нөлөөлсөн юм. Харин таны хөгжмийн сонголт ямар ч байж болно. Миний зүгээс “Jazz” хөгжмийг санал болгож байна. Хамгийн эрч хүчтэй, сайхан сэтгэгдэл төрдөг шүү.
2. Жолоо барих үед…
Ихэнхи хүмүүс жолоо барьж байхдаа машиндаа фм, cheap nba jerseys радио сонсож явдаг. Магадгүй шинэ мэдээ мэдээлэл авах нь хэрэгтэй байж болох ч дуу сонсож явах нь илүү дээр хэмээн Австралийн эрдэмтэд санал болгодог байна. Машиндаа дуу сонсход танд чихэвч хэрэггүй бөгөөд зөвхөн жолоо барихдаа анхаарлаа хандуулдаг эерэг нөлөөтэй. Ядаж л Улаанбаатар хотын энэ их түгжрэлд бухимдахгүй шүү дээ. Жолоо барьж байхдаа хэт хэмнэлтэй эсвэл хүнд рок сонсоход жолооны хурд нэмэгдэх, улаан гэрлээр явах зэрэг асуудлууд гарах шалтгаан болдог тул аль болох сонгодог рок, инди, Броадвэй төрлийн хөгжмийг сонгож сонсохыг зөвлөе. Дууны хэмнэл хурдан байх тусам таны хурд нэмэгдэнэ.
3.Ажлын бүтээмжинд…
Грекийн үеийн хүн төрөлхтөний түүхэнд дуу хөгжим нь ажилчдыг илүү идэвхитэй ажиллуулах тулгуур болж байв. харин өнөөдрийн нийгэмд хүмүүс өөрийн сонгосон дуртай дуугаа сонсож ажиллах нь тэдний бухимдлыг бууруулж, идэвхийг нэмэгдүүлж, амраадаг байна. Харин анхаарлаа ажилдаа төвлөрүүлэх шаардлагатай уншиж, бичих зэрэг ажилтай оффисын ажилчдад энэ тийм ч тохирох арга биш cheap nba jerseys бөгөөд биеийн хөдөлгөөнийчаддаг ажил хийхэд таны бүтээмжинд ихээхэн тус болно.
4.Дасгал Makeup: хөдөлгөөн хийхэд…
Фитнессд явдаг, өглөө оройдоо гүйдэг залуус дуу хөгжим сонсож хичээллэх ямар үр дүнтэй байдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Харин хэн нэгэн хамтрагчтайгаа хичээллэдэг залууст зөвлөхөд бэлтгэлийнхээ үеэр өндөр хэмнэлтэй дуу хамтрагчаас чинь илүү дэм болно гэдэгт итгэлтэй байж болно.
Английн Brunel их сургуулийн спортын сэтгэл судлаач Costas Karageorghis амьд хөгжмийн хэмнэлд марафон гүйлтийн тэмцээн зохиожээ. Үр дүнд нь тамирчид бага хэмнэлд удаан гүйж, хөгжмийн хэмнэл нэмэгдэх тусам хурдан гүйж байгааг тогтоожээ. Хөгжим сонсож хичээллэнэ гэдэг “хэцүү” байхаас илүү “хөгжилтэй” байх болно.
5.Эрүүл мэндэд…
АНУ-ийн эрүүл мэндийн сэтгүүлд “Хөгжмийн урлагаар хүнийг эдгээх нь хамгийн үр дүнтэй” хэмээн дурдсан байна. Тайвшруулах хөгжмийг хорт хавдартай өвчтөнд өдөрт 20 минут сонсуулахад өвчтөний дархлаа сайжирч, зүрхний цохилт удааширч хөгжим сонссоноос 1 цагийн дараа тэдний хүчилтөрөгчийн эрэлт илт багассан байна. Мөн Мэрилэндийн их сургуулийн судалгааны х?рсэн үр дүнд сайхан дурсамж сэргээх хөгжим сонсход баяртай байсан үеийг санагдуулж цусны эргэлтийг 26%-иар нэмэгдүүлдэг байна. Найрал дуу дуулах, сонсход дархлаа сайжирч, cheap jerseys тайвширдаг байна.
Хэрхэн компьютерын мэдлэгтэн болох вэ?
Хэрхэн компьютерын мэдлэгтэн болох вэ?
Гадаадад бол Computer Geek хэмээн нэрлэгддэг гарууд байдаг монголжуу яг яаж болгохыг мэдэхгүй л юм. Миний хувьд компьютерын мэдлэгтэн хэмээх нэр томьёог өгч байна. Computer Geek - үүдээс ямар нэг юм асуухад төвөггүй хариулж чаддаг мэдлэгтэй хүмүүс юм, гэхдээ Computer Genius - ийг арай л гүйцэхгүй. Эдгээр мэдлэгтэнгүүд нь компьютерын техник хангамж, програм хангамж, өвөрмөц онцлогийг тодорхойлдог, MS DOS Prompt/Command Prompt зэрэг дээр ажиллаж Batch код хийх чадвартай, бичиж байхдаа гар луугаа хардаггүй, дотоод гадаад гэмтлийг засдаг гээд л лаг хүмүүс байдаг юм.
1. Компьютерын техник хангамж буюу
hardware гэж юу болохыг судал:
техник хангамж нь компьютерыг бүтээдэг бодит эд юм мөн бусад оролт, гаралтыг төхөөрөмжүүд
2. Компьютерын програм хангамж буюу
software гэж юу болохыг судал:
програм хангамж нь компьютерыг ажиллуулдаг application, protocol, болон үйлдлийн систем юм.
3. Компьютерын өвөрмөц онцлогийг тодорхойлдог бол: Энэ нь та дэлгүүрт ороод мөнгөндөө тааруулаад хамгийн сайн компьютер аваад гарах чадвартай болохыг хэлж байгаа юм. Тэхээр 1, 2 алхмыг сайн судал
4. Компьютерын команд хил хязгаар сур: Windows дээр ажилладаг бол MS DOS Prompt/Command Prompt ашиглаж сур, Linux дээр ажилладаг бол Terminal эсвэл Konsole команд хил хязгаар сурч batch кодчилол бүтээх чадвартай бол. Ингэснээр та Windows эсвэл Linux ертөнцөөс тасарч чадах чадвартай болж байгаа юм.
5. Бичиж байхдаа гар луугаа буюу Keyboard - луу хардаггүй бол: Энэ тийм ч чухал зүйл биш, гэхдээ л та компьютерт гарамгай гэдгээ харуулмаар байвал ингэж сурах хэрэгтэй.
6. Гадаад, дотоод эвдрэл засаж сур: Таны чаддаггүй хамаагүй найз нөхөдтэйгөө ч хамаагүй суугаад засаж сур, ингэснээр та хэзээ ч хаана ч эвдэрсэн РС засах чадвартай болно. Хэрвээ ганцаараа биш найзтайгаа хамтарч байгаа бол түүнд залагдах биш түүнийг зал ингэснээр та найзаасаа илүү мэдлэгтэйгээ харуулж, мэдлэгтэй ч болж байгаа юм
7. Бусдад тусал: Гэртээ ганцаараа суугаад мэдлэгээ бусдад харуулахгүй бол хэрэг юунд байх билээ. Тиймээс бусдын компьютерын асуудлыг шийдвэрлэж өг та тун удахгүй олны дунд яригдах болно
8. Компьютерын аюулт зүйлүүдийг судал: вирус, spyware, malware гэх мэт аюулт зүйлүүдийг судалж , РС - гээ түүнээс хамгаалах мэдлэгтэй бол
9. Firewall - ийн хязгаарлалыг сур учир нь энгийн хүмүүс үүнийг ашиглаж мэддэггүй гээсээ болж уйлдаг юм хахахаа. Тэхээр ойлгомжтой та заавал сурах ёстой нэг зүйл
10. Үйлдлийн системийн уг сурвалжийг нээж сур: Ихэнх иймэрхүү хүмүүс үйлдлийн системийг нээхдээ BSD эсвэл Linux ашигладаг учир нь ихэвчлэн үнэгүй байдаг ба чөлөөтэй нэвтрэхэд амар байдаг
11. Товчлол буюу shortcut ашиглаж сур: Ингэснээр та компьютероо илүү хялбар хурдан ашиглаж сурна
12. Интернетийг өнгөцхөн бус гүнд нь ортол судал: Учир нь та эдгээр мэдлэгүүдийг интернетээс л авна.
13. Өдөр бүр мэдлэгээ нэмэгдүүл: Дээрх алхмуудаас илүү ихийг судалж жинхэнэ Geek болоорой, хакер гэдэг муу нэрээс дээр шүү , мөн зарим хүмүүст хандаж хэлэхэд хамгийн тэнэг хакер л өөрийгөө хакер гэж зарладаг юм учир нь тэд үргэлж нууцлаг байдаг.
|
Subscribe to:
Posts (Atom)
зөвлөгөө
Антибиотекийн зохистой хэрэглээ
Антибиотекийн зохистой хэрэглээг сурталчлах Дэлхийн долоо хоног 2015 оны 11 сарын 16-22-ны өдрүүдэд өрнөж байна. Тус үйл явдалтай холбогдуул...
-
ЭМИЙН СӨДИЙН ЦЭЦЭГНЭЭС ШАХМАЛ ЭМ ГАРГАН АВАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА Монгол орны цаг агаарын байдал, хоол тэжээлийн онцлог байдлаас шалт...
-
Эмийн хэлбэрийн тухай Ангилал: АУ & МЭ Төрөл бүрийн өвчин эмгэгийг эмчлэх, сэргийлэх зорилгоор эмийн зүйлийг эмнэлгийн практикт х...
-
Зөөлөн эмийн хэлбэр Гадаад шинж чанараараа өтгөн бөгөөд зөөлөн байдалтай гадуур хэрэглэгддэг эмийн хэлбэрүүдийг зөөлөн эмийн хэлбэ...